МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.31
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдэд тулгардаг барьцаа хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Эмэгтэйчүүдийн асуудал ярихаар биднийг давуу эрх эдлэх гэж байна гэж буруу ярьдаг. Үндсэн хуулиараа иргэн бүр 18 эрхээ баталгаатай эдэлнэ гэж заасан. Гэтэл энэ эрхээ эдэлж чаддаггүй. Иймд манай улсын хууль ижил тэгш эрхээ эдлэх боломжийн олгохын төлөө зохицуулагддаг. Бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд хэд хэдэн асуудал бий. Тухайлбал манай эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь орон сууц эзэмшдэг. Эрэгтэйчүүдийн 60 орчим хувь нь үүнийг эзэмшдэг. Тэгээд бизнес эрхлэхэд барьцаа хөрөнгө хэрэг болдог, тэгээд бага хөрөнгө оруулалт авдаг. Тэгээд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр эмэгтэй бизнес эрхлэгчдээ тодорхойлж чаддаггүй. Манайд хуульд ийм тодорхойгүй асуудал байгаа учраас эмэгтэйчүүдийг дэмжсэн хөрөнгө оруулалт дээр асуудал гардаг.

Иймээс тус хуульд ОУ-ын туршлагыг оруулсан. Нэг жишээ хэлэхэд 2016-2022 онд 175 цэцэрлэг,272 сургууль, 68 дотуур байр ашиглалтад оржээ. Одоо 112 цэцэрлэг, 103 сургууль баригдаж байна. Мөн 36 дотуур байр ашиглалтад орно. Энэ бүхнээс харахад эмэгтэйчүүд салбар салбартаа нөлөөлж чадвал үр дүн гарна гэдэг нь харагдаж байна. Манай улсын Топ-100 аж ахуй нэгжүүдийн дотор хэдэн эмэгтэй захиралтай аж ахуй нэгж байна. Мөн топ-100 зээлдэгчийн дотор хэдэн хувийн эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ