МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын төсвөөр баригдаж буй бүтээн байгуулалттай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллав
2023.04.01
Орон нутгийн хөгжил

Улсын төсвөөр баригдаж буй бүтээн байгуулалттай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллав

Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтсан Боловсрол, Эрүүл мэнд, Соёл, Спортын салбарын цогц арга хэмжээнүүдийн нээлт, үйл ажиллагаанууд Цэцэрлэг хотод явагдаж байна.

Энэ хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа 300 ортой Нэгдсэн эмнэлэг, 1000 суудалтай Спортын ордон, 800 суудалтай Хөгжимт драмын театрын барилгын явц, ашиглалтанд орсон Усан спортын төв, Баяр наадмын талбайн засвар, аймгийн угтах хаалганы засвартай газар дээр нь танилцан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн ажиллав.

Мөн зарим ахмадуудад АХ-ын 100 жилийн ойн медаль, салбарын шагналууд гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ