МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чуулга уулзалтын үр дүнгийн хурлыг зохион байгууллаа
2023.04.03
Уул уурхай, Ашигт малтмал

Чуулга уулзалтын үр дүнгийн хурлыг зохион байгууллаа

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн сарын 03-08-ны өдрүүдэд Канад Улсын Торонто хотноо болсон PDAC 2023 олон улсын чуулга, уулзалтад оролцсон ҮР ДҮНГИЙН хурлыг зохион байгууллаа.

Чуулганд салбар яам, агентлаг, төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцон МУ-ын уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулалт татахад чиглэж ажилласан. Өнөөдрийн хурлаар бид чуулга уулзалтын үр дүнгийн мөрөөр хэрэгжүүлэх ажлынхаа талаар болон дараа дараагийн олон улсын чуулга уулзалтад оролцоход анхаарах асуудлуудаа нэгтгэн дүгнэж ярилцлаа.

Үр дүнг товч дурдвал:

  • Хөрөнгө оруулагчдад салбарын бодит мэдээллийг хүргэсэн;
  • Геологийн суурь судалгааны ажлыг ОУ-ын дэвшилтэт технологи, арга зүйгээр хийлгэх, улсдаа нутагшуулах ажлын эхлэлийг тавьсан;
  • Хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлуудыг эрэмбэлж, хэрхэн шийдвэрлэж буй тухайгаа мэдээлсэн;
  • Монгол Улсыг сурталчилсан үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, салбартаа амжилттай хэрэгжиж буй салбарын төслүүдийг танилцуулсан;
  • Газрын ховор элемент, батарейн түүхий эдийн төслүүдээ хэрхэн амжилттай явуулах, дэмжих талаар туршлага, санал судалсан
  • Чуулганы үеэрх зорилтот уулзалтуудын хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарын талаарх бусад улсуудын төсөөлөл, хандлагыг судалж, цаашдын салбарын бодлогод анхаарах туршлагууд авсан;
  • Mongolian mining week-2023 арга хэмжээгээ амжилттай сурталчилсан зэрэг болно.

ШИНЭ МЭДЭЭ