МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Г.Мөнхцэцэг: Төрийн албаны шалгалтыг тухайн орон нутгийн онцлогт тохируулан хялбарчлах боломжтой юу

УИХ-ын чуулганы /2023.04-06/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Төрийн ачааг нуруундаа үүрч яваа нь боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарынхан юм. Ажлын байр, цалин, тэтгэмж, амьдрах орчин нөхцөлөөс эхлээд олон асуудал төрийн албаныханд бий. Хөдөө орон нутагт ажилладаг төрийн албан хаагч байхгүй болсон.

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, түүнийгээ дагаад цөөлөх талын бодлого барьж буйг ойлгож байна. Гэхдээ хамгийн гол нь эдгээр салбаруудад ажиллаж буй боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад төр бодлогоор дэмжин ажиллах нь зүйтэй.

Төрийн албаны шалгалттай холбогдуулан дараах зүйлийг тодруулъя.

Жилд дөрвөн удаа төрийн албаны шалгалтыг авдаг. Шалгалтынхаа журамд өөрчлөлт оруулах цаг нь болсон хэмээн харж байна. Байгаль хамгаалагч болон мал эмнэлгийн мэргэжилтнээс шалгалт авах нь буруу гэдэгтэй санал нэг байна. Тиймээс төрийн албаны шалгалтын журамд орсон онцлог өөрчлөлтүүдээс дурдана уу?

Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан хариулт өглөө.                                                                                           

ШИНЭ МЭДЭЭ