2023.04.06
Ц.Идэрбат: Нохойгоо хүмүүнлэг аргаар устгая гэж тусгаад өртөг өндөр энэ аргыг хэрэглэж чадахгүй асуудал үүсвэл яах вэ
УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Хуулийн мөрдөх хэрэгжилт хугацааг яаж тооцоолж байгаа вэ. Манай улсын 21 аймаг 300 гаруй сумдад байгаа нохой, муурын судалгаа байгаа юу. Аймгийн төвд жилд 1500 гаруй нохой устгадаг. Устгахдаа хүнд арга хэргэлдэг, үүнийг өөрөөр шийдэх шийдэл алга байна. Энэ хууль улс даяар хэрэгжинэ. Тэгээд нохойгоо хүмүүнлэг аргаар устгая гэж тусгаад өртөг өндөр энэ аргыг хэрэглэж чадахгүй асуудал үүсвэл яах вэ. Хавар энэ устгал хэрэгждэг, хэрэгжихгүй бол хүн урдаг. Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа судалгаа хийсэн гэр хорооллын 5000 гаруй өрхөөс 4000 гаруй нь нохойтой.
Тэр нь дотор нохойгоо уядаг айл 500 гаруй бий. Манай нохой хүн урдаггүй гэж араатны өмнөөс хариулаад яваад байдаг. Энэ хуульд нохойгоо уях гэж оруулаад өгвөл их ач холбогдолтой. Устгасан нохойны 70 орчим хувь нь эзэнтэй байдаг. Харин нохойгоо уядаг болчихвол нэлээн асуудал шийдэгдэнэ. Ажлын хэсгийнхэн ямар саналтай байна. Энэ хууль хэрэгжээд нэлээн хугацаа орно, нохойг буудаж болохгүй гэсэн заалт ороод намар нохой өсөх хандлага нэмэгдэнэ. Ямар судалгаа байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20