2023.04.06
Б.Жаргалмаа: Муур, нохойноос гадна бусад гэрийн тэжээвэр амьтдын асуудлыг оруулсан уу
УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Амьтан тэжээж байхад паспортжуулах, вакцинжуулах ажил ямар түвшинд байна. Гэр хороололд байгаа нохойг паспортжуулах уу, судалгаа байна уу. Иргэдээс ямар судалгаа авсан бэ. Өнөөдрийн байдлаар муур, нохойноос гадна бусад гэрийн тэжээвэр амьтдын асуудлыг оруулсан уу. Гудамжинд хээлтүүлээд зогсож байдаг. Цэвэр үүлдрийн асуудал яригддаг, энэ зохицуулалтыг хэрхэн зохицуулах вэ. Хариуцлагын асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Мал эмнэлгийн газар ямар хариуцлага хүлээх вэ. Судалгаа хэрхийгдсэн бэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.