baterdenej@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Жиргэх
2023.04.12
Зам, Тээвэр
Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын салбарт либералчлал хийгдэж өрсөлдөөн бий болно
УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй “Төмөр замын тээврийн” тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байна. Тэрээр ажлын хэсэг анх өргөн баригдсан хуулийн талаас илүү хувийг нь шинэчилж, либералчлагдсан олон компани өрсөлдөхүйц эрхийг нээсэн шинэ хууль болж байгаа гэдгийг илэрхийлсэн.
Энэ хуулийг 2007 онд анх баталж байсан бол өнгөрсөн 16 жилийн хугацаанд тус салбарт гарсан олон өөрчлөлттэй холбоотойгоор уг хуулийг үндсээр нь өөрчлөх шаардлага үүссэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон. Харин дээрх хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой харилцаа илүү тодорхой, оновчтой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог ханган, хөрөнгө оруулалт, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх буюу нэг үгээр энэ салбарт "ЛИБЕРАЛЧЛАЛ" хийхээр зорьж байгаа хэмээн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ онцлоод байгаа.
Түүний хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийн салбарын хөгжилд өрсөлдөх чадвар чухал хэмээн үзэж МИАТ- компанитай бусад аж ахуйн нэгжийг өрсөлдөх боломжийг бий болгож либералчлалыг эхлүүлсэн. Энэ нь өрсөлдөөнийг бий болгосон бөгөөд өнөөдөр энэ либералчлалыг үргэлжлүүлж хийх хэрэгтэй гэж үздэг. Үүнтэй адил төмөр замд мөн либералчлал хийгдэнэ. “Төмөр замын тээврийн” тухай хуулийн гол зорилго нь ерөөсөө энэ гэдгийг тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Төмөр замыг нэг сүлжээ болгож либералчилна. Ингэснээр тээвэрлэгч компани хэний ч зам байсан нэг л төлбөр төлөөд нийтийн дүрэм, стандартаар тээврээ хийх боломжийг нээж өгнө. Энэ бол том либералчлалыг бий болгосон шинэ хууль юм.
ШИНЭ
МЭДЭЭ
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална
2023.12.20
Төрийн өмчийн хувьчлал, уул уурхайн бирж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов
2023.12.13
УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн ээлжит уулзалт боллоо
2023.12.13
"Шинэ хөдөө"-г Солонгост утгаар нь хийж байна.
2023.12.12
Булганд 150 хүүхдийн ортой 4 дэх дотуур байр баригдана
2023.12.12
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2023.12.09
Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариу сонслоо
2023.12.08
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөв
2023.12.07
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 83 гэрч дуудсан байна
2023.12.07
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ
2023.12.04
БНСУ-д Булган аймгаас улирлын гэрээний ажилтан ажиллана
2023.12.04
ОХУ-ААС ӨНӨӨДӨР 117 ВАГОН ТҮЛШ ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ
2023.12.01
"Өнөөдрөөс эхлэн дөрвөн хоногийн хугацаанд ОХУ-аас 350 вагон дизель түлш оруулж ирэхээр эцэслэн тохирлоо"
2023.11.29
Б.Энхбаяр: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттайгаар явуулна
2023.11.27
Хянан шалгах түр хороо хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын товыг тогтоов
2023.11.27
Өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж буй иргэн жимс, хүнсний ногоо, таримал ургамал тарих боломжтой болно
2023.11.24
Парламентын өөрийн үнэлгээний зөвлөмжид тусгах санал, дүгнэлтүүдийг хэлэлцэв
2023.11.23
Хүний эрхийн зарчмуудыг тусгаж, жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаа явуулж байна
2023.11.23
Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа
2023.11.23
Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа
2023.11.20