2023.04.13
С.Чинзориг: Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг ямар шалтгаанаар хойшлуулж байна вэ
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулаад төрийн үйлчилгээний алба хаагчийг төрийн захиргааны алба хаагчтай дүйцүүлэн тооцох тухай хуулийн заалт батлагдсан. Үүнийг эргэж харах шаардлагатай гэж бодож байна. Төрийн үйлчилгээний алба хаагчийг төрийн захиргаатай адилтгахдаа ангилал, зэргийг арай доогуур тогтоосон байх юм.
Яамны сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж буй эмнэлгийн дарга юм уу эсвэл дээд сургуулийн захирлыг зөвхөн төрийн захиргааны албан хаагчтай адилтгахдаа ахлах түшмэлтэй адилтгасан байна. Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа өндөр боловсрол, туршлагатай хүнийг төрийн захиргааны албанд авъя гэхээр ангилал, зэргийг доогуур тогтоосон учраас бидний хүсэл, сонирхол хангагдахад хүндрэлтэй болчихоод байгаа юм.
Ковидын хууль хүчингүй болсон. Үүнтэй холбоотойгоор Ковидын хуулиар тоглогдсон асар олон хүн чөлөөлөгдсөн. Тиймээс төрийн албаны зөвлөлд ажлын байрны захиалга өгөөд, сонгон шалгаруулалт явуулж байна. Танайд хуулиар олгогдсон эрх байна уу. Хараад байхад та нар төрийн албан хаагчийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлачихаад үүнийгээ хойшлуулаад байх юм. Зарим тохиолдолд тестийнхээ шалгалтыг авсан атлаа хойшлуулж байна. Энэ чинь түр хойшлуулж буй асуудал уу эсвэл бүр хүчингүй болгож байгаа юм уу. Төрийн албаны тухай хуулиар сонгон шалгаруулалтаа зарлачихсан, тестийн шалгалтаа аваад эхэлчихсэн байхад хойшлуулдаг эрх нь олгогдсон юм уу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29