МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.14
Барилга, Хот байгуулалт

Х.Булгантуяа: Барилгын материалд хэрхэн хяналт тавьж байна

УИХ-ын чуулганы /2023,04,14/-ны өдрийн хуралдаанаар Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Ихэнх хүүхдүүд дийлэнх цагаа, сургууль, цэцэрлэгтээ өнгөрүүлдэг. НЭМҮ төвийн судалгаанд 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Бид дотор орчны агаарын асуудлыг ярьдаггүй. Иймд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод орчны асуудлыг ярих цаг болсон. Сүүлийн 6 жилийн дотор 175 цэцэрлэг барьсан, одоо ахиад 112 цэцэрлэг барина. 272 сургууль барьсан,одоо 103 сургууль баригдаж байгаа. Ингэж олон сургууль цэцэрлэг барьсан нь сайн ч, одоо тооноос илүү чанар ярих цаг болсон.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн хорт хавдар онцгой нэмэгдэж байгаа,үүний 3/1 нь цусны хорт хавдар, үүнд барилгын материалын асуудал их яригдаж байгаа. Намар хүүхдүүд сургууль цэцэрлэгт ороход будаг нь ханхалсан сайхан гэж ярьдаг байсан энэ бол будганд хордох эх үндэс юм. Хүүхдүүд бөөлжиж толгойн өвддөг. Энэ бол хүүхдүүд хордож байна. Барилгын материалд хяналт яаж тавьж байна. Комисс хүлээж авахдаа дотоод орчны агаарын чанарыг шалгаж чадаж байгаа юу.Замын Үүд дээр лаборатори барьж байгаа, хэзээ ашиглалтад орох вэ. Ашиглалтад орсноор чанаргүй барилгын материал оруулж ирэхгүй байж чадах уу.

Түүний асуултад БХБ-ын сайд Ц.Даваасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ