МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.20
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Намын бүртгэлийг сонгуулийн төв байгууллагаар дамжуулах болсон шаардлага юу вэ?

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Нам бүртгэх асуудал дээр сая тайлбар хэлэх шиг боллоо. Өмнө нь хуульдаа Улсын дээд шүүх дээр өргөдлүүдээ өгөөд гардаг байсан. Одоо болохоор сонгуулийн төв байгууллагаар буюу захиргааны шинжтэй асуудлуудыг шийдээд явдаг бөгөөд цаашаагаа материалаа Дээд шүүхэд өгснөөр шийдвэрээ гаргаад явдаг. Намын бүртгэлийг сонгуулийн төв байгууллагаар дамжуулах болсон шаардлага юу вэ. Процетур аа хүндрүүлээд байгаа юм биш үү. Үүний цаад утга учир нь юу вэ?

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт орж, 2024 оноос эхлэн сум, дүүрэгт нам нэр дэвшүүлэхгүй гэж заасан байгаа. Хууль чинь хоорондоо зөрчилдөөд байгаа юм биш биз. Аль хуулиар нь явах юм. Үүн дээр хариут өгнө үү?

Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ