МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.21

Г.Мөнхцэцэг: Органик бүтээгдэхүүний стандартыг хэрхэн тогтоох вэ?

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Органик хүнсний тухай хуулийг “бүтээгдэхүүний” тухай болгон өргөжүүлж байгаа нь сайн хэрэг. Хүнсний бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгыг хараад органик эсэхийг мэдчихнэ. Бүтээгдэхүүн болон өргөжөөд ирэхээр, “органик бүтээгдэхүүн” мөн эсэх стандартыг хэрхэн тогтоох вэ?

Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-ийг ХАОАТ-аас 90 хувь чөлөөлнө гэж байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүд хэчнээн байдаг билээ. Ард иргэд, тэр дундаа малчид өрхийн үйлдвэрлэл буюу сүү цагаан идээ, арьс ширийг боловсруулдаг. Эдгээр иргэдэд энэ хууль хэрхэн үйлчлэх болон ямар хөнгөлөлт ирэх вэ?

Манай улс хүнсний аюулгүй байдлын тухай хуультай. Тэгэхээр тус хууль нь, энэхүү хуультай хэрхэн уялдах вэ?

Түүний асуултад, хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрам хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ