2023.04.27
Эдийн засаг, Худалдаа
Ц.Идэрбат: Малчид, тариаланчдад орон нутгийнхаа аж ахуй нэгжид мах, ногоо нийлүүлэх боломж олгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Худалдан авалттай холбоотой асуудлын талаар гишүүд өөр өөрийн байр суурийг хэлж байна. Шууд гэрээг Засгийн газрын тогтоолоор баталдаг гэж ярьж байгаа. Шууд гэрээгээр орон нутагт тендер авдаг ажлын босгыг өндөрсгөх, энэ асуудлыг хэрхэн тусгаж байгаа талаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад асуусан. Ихэнх ажил орон нутагт хийгдэж боломжтой ажил байдаг. Хуулийн зохицуулалтаар 20 сая гэсэн босго тавиад, үүнээс болж тусгай зөвшөөрөлтэй компани хийх шаардлага гардаг. Энэ компаниуд нь А-4-ын цааснаас өөр материал байхгүй,хөрөнгө, хүн хүчгүй хүмүүс орон нутгийн иргэдийг удирдаад хийлгэдэг. Миний бодлоор орон нутгийн иргэд өөрсдөө ийм ажил хийдэг болох ёстой. Хэнтий аймгийн Батширээ сумын иргэн сумын сургуулийн хүүхдийн ширээг би өөрөө хиймээр байна гэсэн санал хэлж байна.
Батноров сумын малын баныг 25 саяар нэг компани хийж өгөөд явсан, өнөөдөр ус гоожиж чанарын шаардлага хангахгүй байна. Үүнийг нутгийн иргэд өөрсдөө хийвэл чанартай сайн хийх боломж бий гэсэн санал хэлдэг. Иймд худалдан авалтын гэрээний босгоо багасгаж, нутгийн иргэдэд боломж олгох ёстой. Үүнд зохицуулалт байна уу. Хариуцлагын тогтолцоог сайжруулсан уу? Хэнтий аймгийн чуулгыг чанаргүй барьж "бантан" болгосон компани дахиад цэцэрлэг барина гэж орж ирж байна. Энэ компаниудын талаарх хар жагсаалт гаргана гэдэг, үүн дээр тодорхой зохицуулалт байгаа юу. Цахим дэлгүүртэй холбоотой асуудлыг гаргаж ирсэн. Шаардлага хангахгүй, үнэтэй энэ бүтээгдэхүүнээс тендер нэрээр ав гэдэг, үүнийг зассан уу. Орон нутагт мах, ногоо авах асуудлын босгоо багасгах хэрэгтэй. Малчид, тариаланчдад боломж олгооч ээ. Тэгвэл хаа, хаанаа хэрэгтэй байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20