Ишцэдэн

Цэрэнхүү

Албан тушаал
Австри Клагенфурт Альтернатив эмчилгээний Тѳвийн захирал, УАУ-ны Хүндэт профессор
Мэргэжил
Судлаач, шинжээч
Салбар
Эрүүл мэнд
Туршлага
40 жил
Кодгүй жор төсөлд "шамбарам жор" нэмэгдлээ
2023.05.01
Эрүүл мэнд

Кодгүй жор төсөлд "шамбарам жор" нэмэгдлээ

Тэвчээртэй удаан хүлээлгэсэн нэг жорыг амласан ёсоор Судлаач И.Цэрэнхүү танд хүргэж байна. Энэ бол ШАМБАРАМ буюу hemorroi, протологийн жор.

Хамгийн их дэлгэрсэн өвчин. Дэлхийн дундач бол эрэгтэй эмэгтэй хараа бараа байдаг, манайд хийсэн судлагаагаар эрчүүд 70% эмэгтэйчүүд 30% байдаг онцлогтой юм билээ. Ядрах дархлаа сулрахтай их холбоотой өвчин л дөө, ковидын он жилүүдээс шалтгаалан энэ өвчний тархалт эрс нэмэгдсэн байгаа. Хамгийн ерөнхий байдлаар ойлгоход шулуун гэдэсний төгсгөл хэсэгт цүлхэн үүсч тэр нь салстыг гадагш түрэн товруу үүсгэдэг, улмаар өрөвсдөг хялгасан судас тасрахаас цус гардаг ийм л өвчин. Монгол эмийн жороор үр дүнтэй намдааж болно, өрөвслийг дарж болно, гаднаас нь түрхлэг тос хэрэглэж илааршуулна. Энэхүү гайхамшигтай жорыг КОДГҮЙ ЖОР ТӨСӨЛ жагсаалтад хамруулан зарлаж байна. ШАМБАРАМ ЖОР гэж нэрлэгдэнэ.

Жорыг САРАН БОЛОР ЭРДЭНИЙН ҮРЭЛ хөлөглөн хэрэглэхээр тогтоолоо.

  • К3-нянг нядлаж өрөвслийг даран сарнисан эд эсийг хураана. Архагшин шунах эрсдлээс хамгаална. Гэдэс эвгүйрхэхийг дарна. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ. Мөн үе мөч булчин шөрмөсний өвдөлтийг илааршуулах увьдастай.
  • Өглөөний цайны дараа 3ш-ийг бүлээн усаар даруулж хүртэнэ.
  • К26- Биеийн тамир тэнхээ дархлааг тэтгэх эмийн дээд. Хийг дарж хүйтнийг анагаана. Бие мах бодод шим тэжээл хүртээж тамир сайжруулна. Насыг уртасгана. Нууц 5 хийг тэгштгэж хаванг хөөнө
  • Оройд 2ш махны бүлээн шөлөөр даруулж ууна.
  • К37-хошногоны гүвдрүүг арилгана, өвчнийг эдгээнэ. Нянг хөөж өвдөлтийг намсгана. Хорыг тайлж хижигийг анагаана. Нүд шарлах толгой өвдөхийг намдаана.

Энэхүү жорыгтосон түрхлэг дагалдана, тэрийг өглөөд болон унтахын өмнө гүвдрүүнд түрхэж хэрэглэнэ. Мөн венийн судасны варикоз өргөсөлтэй хүмүүс, энэ жорыг хэрэглэж болно, тосы нь халуун оргиж өвдсөн хэсэгт мөн 2 удаа түрхэж хэрэглэнэ. Жорыг зовиураа хэлж эмчийн зөвшөөрснөөр сан дээрээс кодгүй олгоно. 

ШИНЭ МЭДЭЭ