Ишцэдэн

Цэрэнхүү

Албан тушаал
Австри Клагенфурт Альтернатив эмчилгээний Тѳвийн захирал, УАУ-ны Хүндэт профессор
Мэргэжил
Судлаач, шинжээч
Салбар
Эрүүл мэнд
Туршлага
40 жил
И.Цэрэнхүү: Хуурамч эм бол чимээгүй үхлийн зэвсэг
И.Цэрэнхүү "Австри Клагенфурт Альтернатив” эмчилгээний төвийн захирал, Судлаач, шинжээч
2023.07.31
Эрүүл мэнд

И.Цэрэнхүү: Хуурамч эм бол чимээгүй үхлийн зэвсэг

Миний суурь мэргэжил эдийн засагч, дараа нь Улс төрч, анагаахаар дээд боловсрол эзэмшиж, антропологийн бүрэн дамжааг Кембриджийн их сургуулийн профессор Барбара Алманны удирдлагад дүүргэж, нийгэм зүйч болсон юм.

XXI-р зуунд дэлхий нийтээрээ дархлаа судлалд анхаарч, системийн анатоми судлал гарч ирлээ. Сонирхон судалж, энэ чиглэлээр академи төгссөн. 2001 оноос эхлэн хүний биеийн дархлаа буюу системийн анатомийг 23 жил судалж байна. Иридологи буюу оношийг нүдний солонгон бүрхэвчинд унасан пигментээр судалж гаргадаг. Иридологийн академийг Польш улсад төгссөн, Төвд эм барих сургалтыг Энэтхэгийн эмнэл зүй астрологийн хүрээлэнд эчнээгээр 10 жил суралцаж дүүргэсэн, Уламжлалт анагаах ухаанаар олон жил ажилласан туршлагатай.

Австри улсад хувийнхаа “Австри Клагенфурт Альтернатив” эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд аутоиммны эмчилгээгүй 80 өвчин дээр гол анхаарлаа хандуулан, судалгаа, шинжилгээнд үндэслэн хүн ардаа эмчилж, бусдын эрүүл мэндийн төлөө ажиллаж байна.

Түүнчлэн Засгийн газрын мэдээ сонинд 100 орчим нийтлэл бичиж, олон нийтэд хүргэж, байлаа. Одоо ч цахим орчинд дэлхий нийтийн болон Монгол Улсын өмнө тулгамдаж буй нийгмийн олон асуудлаар зөвлөгөө, зөвлөмж, шүүмж, шийдэл бичиж, өөрийн байр сууриа түгээсээр байна. Энэ удаагийн нийтлэлдээ, дэлхий нийтийн анхаарлын төвд буй “ХУУРАМЧ ЭМ”-ийн асуудлыг хөндөх бөгөөд ДЭМБ-ын “пресс-релизе”-ийн эх сурвалжаас тоо баримт, мэдээ, мэдээллээ авч ашиглах юм.

Хуурамч эмийн талаар сонирхож эхэлсэн шалтгаан их сонин түүхтэй. Миний эхнэр (мэдрэлийн их эмч байсан) сахарын 2-р типын өөрчлөлттэй, диамикрон эмийг тогтмол уудаг байлаа. Гэр бүлээрээ 2018 оны зун, Монголдоо ирээд, буцахын өмнөхөн эндээс тооцоолж авсан эм дуусчихлаа. Тэгээд манай улсын нэртэй, томоохон эмийн сангаас диамикрон авч уулаа, сахар нь буудаггүй, Берлиний нисэх буудал дээр эхнэрийн минь бие муудаж сандаргалаа. Тэгээд нисэх буудлын эмийн санд ороод, учраа хэлж. диамикрон авч уугаад сахар нь буучихсан.

Харин эмийн санч нь монголоос авсан диамикрон эмийг компьютероор шалгаж, харснаа “хуурамч эм” гэж хэлээд хогийн сав руу шидчиж билээ. Ингэж л хуурамч эм хордуулах нь бага , харин үйлчлэхгүй өвчнийг хүндрүүлдэг, цаашлаад үхэлд хүргэдэг юм байна гэж мэдэж авсан. Тухайн үед ЭХЯ-ны танил хүмүүстээ хэлтэл, манайх Казахстанаас хуурамч эм авдаг гэсэн, энэ сэдвийг хөндөөд дэмий дээ гэж зөвлөж байлаа. Хуурамч эмийн талаарх мэдээлэл анх 1989 онд яригдаж эхэлсэн бол өнөөдөр энэ төрлийн бизнес дэлхийг эзэлчихсэн улс орнуудын Засгийн газрын хамгаалалтад байдаг маш хүчтэй “МАФИ” сүлжээ болсон.

 

НҮБ-ын зөвлөмжөөр ДЭМБ удаа дараа “аlert” түгшүүр зарлаж байгаа.

2022 оны сүүлээр N6 түгшүүр буюу антифризийн хольцтой хүүхдийн ханиадны сиропоор олон хүүхэд нас барж, бүх улс орнуудад зах зээлд, нөөцөд байгаа бүх сиропт шинжилгээ хийхийг уриалсан.

  • 2023:01:11-нд АМБРОНОЛ(сироп/, ДОК-1 МАКС сиропууд,
  • 2023:02-22-нд Galentic Pharm F-USA хүүхдийн нүдний тос,
  • 2023:04 сард Defitelio (натри дефибротид) венийн судсанд цус шингэрүүлэх үйлчилгээтэй гэсэн эм хуурамч болохыг зарлалаа.

ДЭМБ-ын илтгэлд хуурамч эмийн ашиг газрын тос, шатдаг хий, хар тамхи, зэвсгийн наймааны ашгаас давсан гэж дурдагдсан юм.



Хуурамч эмийн золиосонд сая, сая хүн хохирсоор байна. 
  • Ардчилсан Конгод 2015 онд менингитийн 1тонн эм устгалд оруулсан бөгөөд үүнээс болж хүүхдүүд амь насаа алдсан.
  • 2018 онд ердийн парацетамолыг , малярийн /хумхаа/ сайн эм хэмээн анальгетик (өвчин намдаах) эм хэмээн борлуулж байсан 2 сая пакетыг хурааж устгалд оруулжээ.
  • Африкт жил бүр хуурамч эмээс үүдэлтэй 270 мянган хүн нас бардаг бөгөөд зөвхөн хуурамч малярийн эмээс болж 4500 хүн амь насаа алддаг.

Дэлхий нийтэд түгшүүр зарлаж буй энэ асуудалд Монгол Улс дорвитой анхаарч, ажиллах ёстой. Манай улс эмийнхээ 80, биологийн идэвхт бүтээгдэхүүний 95, оношлуурын 99 хувийг импортолдог. Улсын хэмжээнд 2100 орчим эмийн сан, эм ханган нийлүүлэх 440 гаруй байгууллага бий.

Үүнд хяналт тавих:

  • 2021 онд “ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР”
  • 2022 онд УИХ-ЫН “ЭМИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО байгуулагдаж ажиллаж байгаа ч тодорхой үр дүн харагдахгүй байна.

Иймд манай улсын хувьд:

  • Эмийн нөөц, хангамжид байгаа эмэнд нэгдсэн шинжилгээ хийж, гарсан үр дүнг УИХ дээр хэлэлцэж, шаардлагатай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой.
  • USPC конвенцод нэгдэж, зөвлөмж, тусламж авч, ОУ-ын стандартад нийцсэн лабораторитой болох .
  • Дэлхийн улс орнуудын хэрэглэж буй өндөр технологиуд блокчэйн, RFID, RxALL систем суурилуулсан төвтэй болох
  • Анальгетик, антибиотик группийн эмэнд нэгдсэн шалгалт оруулах шаардлагатай байна.
УИХ-ын чуулган дээр нэр бүхий зарим гишүүд манай улсад “ЭМИЙН МАФИ” бий болсон хэмээн байр сууриа илэрхийлж байгаа. Үүнийг нухацтай судалж, илрүүлж, цөөхөн ард түмнээ ЧИМЭЭГҮЙ АЛАХ ҮХЛИЙН ЗЭВСЭГ-ээс аврах цаг болсон.

ШИНЭ МЭДЭЭ