2023.05.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Одонтуяа: Хүүхэд харах үйлчилгээний хэрэгцээ маш их байна

УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  

Энэ хууль олон сар дуншлаа, үүний шалтгаан нь хувийн сургуулиа үзэн ядсан, янз бүрийн зүйл ярьсан. Гэтэл хувийн сургуулиудынхан зовлон, жаргалаа ярьсан үүнийг сайд болон ажлын хэсгийнхэн сайн сонсож, санал санаачилгын оруулж ирсэнд талархаж байна. Манайхан амьдралаас тасархай зүйл яриад байна. Сингапур, БНСУ-д хувийн сургууль байдаггүй гэж.Тэнд хүртээмж нь байдаг. Хэрвээ хувийн сургуулиудыг хаавал хүртээмж хүрэхгүй, Ковидын үед нэлээн их хувийн сургууль, цэцэрлэг хаагдсан. Өнөөдөр гэрээсээ гараад хүүхдээ хүргэдэг сургууль, цэцэрлэг байхгүй байна.

Бас судалгаагаа хар, улсын сургуульд ямар их хүүхдүүд сурч байна, хувийн сургуулиудад энэ ачаанаас үүрээд явж байна. Манай улс энэ цөөхөн хүмүүстээ тус тусад нь зориулсан боловсрол олгож болно, Израйл улс ингээд л явж байна, дэлхийн хамгийн сайн багш нараар хичээл оруулдаг. Англи хэлийг 1-р ангиас, 3-р ангиас заана гэж ярьж байна, гэтэл өнөөдөр багшийн хүртээмж маш муу байгаа.Хүмүүс ажил хийгээд ядуураад байна гэж гадагшаа явж байна. Манай хүүхдүүд академик боловсролоор гологдодгүй харин хүн байх, хүнлэг байх тал дээр ямар зүйл оров, Мөн хүүхэд харах үйлчилгээ маш хэрэгтэй, энэ яагаад багасаад байна вэ. Том том хотхонд хувийн сургуулийн салбар анги нээх санал хэлсэн, энэ ажил ямар шатандаа явж байна вэ,

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Дамдинням хариуллаа.

 

ШИНЭ МЭДЭЭ