2023.05.18
Эдийн засаг, Худалдаа
С.Чинзориг: Банкууд малчдыг зээл авахаар малаа индексжүүлсэн даатгалд хамруулахыг шаардаж байна
УИХ-ын чуулганы /2023.05.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Арилжааны банкнаас малчид зээл авахаар малчдыг даатгалд заавал хамруул хэмээн шахаж байна. Ингэх шаардлага байна уу. Нөгөө талдаа малын индексжүүлсэн даатгал чинь сайн дурын даатгал биздээ. Зах дээр бизнес эрхэлж буй хүмүүс хэлж байна. Жижиг бизнес эрхэлж буй хүмүүсийг тайлан гарга гэж шахаж байна гэж. Ингэх шаардлага бий юу?
Орон сууцны болон цалингийн зээл авсан иргэд эргэн төлөлтийг тодорхой хугацаанд төлдөг. Ингэхдээ үндсэн зээл нь буурдаггүй. Энэ байдал нь иргэдэд дарамт учруулж байгааг хэлж байна. Тиймээс зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Эдийн засгийн яам, Монгол банктай хамтран улам боловсронгуй болон чирэгдэлгүй болгоход анхаармаар байна.
Хөдөө орон нутгаар явж байхад 30-50 насны огт ажил хийдэггүй иргэд байна. Эдгээр иргэдийн байнгын орлоготой болгоход анхаарах шаардлагатай байна.
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29