2023.05.18
Эдийн засаг, Худалдаа
Ж.Бат-Эрдэнэ: Гол нэрийн бараа бүтээгдэхүүн, мах, гурилын үнийг бууруулахад чиглэсэн ямар арга хэмжээ авч байна вэ?
УИХ-ын чуулганы /2023,05,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Орон нутагт өрхийн орлого 16 хувиар, Улаанбаатар хотод 7-8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн цалин болон тэтгэвэр тэтгэмж барьцаалсан зээл 50 хувиар өссөн. Бид орон нутгаараа яваад ирлээ. Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд яг хэдий хэр хэмжээний орлого улсад төвлөрч байна. Үүнийгээ дагаад зарлага мэдээж өсөж байна. Энэ үнийн өсөлт, инфляцтай холбоотой асуудал төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ дагалдаад хууль оруулж ирэх ёстой юм уу эсвэл УИХ-ын тогтоол болж орж ирэх ёстой юу. Ямар нэг байдлаар шийдэл олох хэрэгтэй байна.
Түүнчлэн Гол нэрийн бараа бүтээгдэхүүн, мах, гурилын үнийг бууруулахад чиглэсэн ямар арга хэмжээ авч байна вэ.
Түүний асуултад, Шадар сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15