2023.05.30
Эрүүл мэнд
Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцов.
Нийт есөн тасаг, 250 ортой, хоёр блок бүхий долоон давхар тус төв ашиглалтад орсноор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар бууруулж, хүртээмж энэ хэрээр өсөх юм. Түүнчлэн түлэгдэл, хөлдөлт гэх мэт осол гэмтлийн яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг 24 цагаар үзүүлэх нөхцөл бүрдэнэ.
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь анх 1960 оны арванхоёрдугаар дугаар сарын 9-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Бэртэгдсдийг эмчлэг тасаг нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан. Улмаар эмнэлэг болж өргөжин, өнөөдөр нээлтээ хийж буй төвийн барилгын суурин дээр 1976 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй барилга 1991 онд ашиглалтад орж, харьяа тасгууд нүүр орсон байна. Тус барилгад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт 2008-2009 онд гарсан тул түүнээс хойш Түлэгдэлт, сэдрэлтийн гэмтлийн тасаг нь Мөнгөнгүүр эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Улмаар 2017 онд Монгол Улсын Засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сантай хэлэлцээр хийн, Түлэнхийн төвийн барилгын ажил эхэлсэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29