УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Үндсэн хууль өөрөө анх үүсэхдээ хаад, ноёдын дур зоргыг хязгаарлах, хазаарлах гэж л бий болсон ойлголт. Манайхаар бол УИХ-ын гишүүд, УИХ, Ерөнхий сайд болон тэдний сайд нар, Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч гэсэн шийдвэр гаргаж буй энэ хүмүүсийн буруутай үйлдэл, шийдвэрүүдийн дур зоргыг нь хазаарлах гэж бий болсон зүйл. Өнөөдөр бид дур зоргоороо сандал, ширээ тоогоо нэмж байгаа. Нэмж болно. Би үүнийг ерөөсөө яриагүй. Ганцхан эздээс нь асууя гэдэг асуудлыг би ярьж байгаа.
УИХ-ын гишүүд ард иргэдээс ор төдий жүжигчилсэн асуулга асуусан болоод, ирээд хаалгаа хааж байгаад 4/3-аараа гар өргөнө гэдэг болохгүй. Хуулиа дагах ёстой л гэж бодож байна. Нийгэм төртэй байгуулсан гэрээ гэж буруу ойлгоод байна. Жонн Локкын анхны сонгодог ойлголт бол нийгэм өөрөө өөрсдөө гэрээгээ байгуулдаг. Үүнийг төр засаг хэрэгжүүлнэ гэж байгаа. Хэн нэгэн хаан, ухаантай улс төрч биднийг дээрээс захирахгүй, бид дотроо зөвшилцөж, нийгмээ яаж авч явах вэ гэдгээ тогтно гэж бий. 76 бид 850-аад хууль баталсан юм гэнэ лээ. Ард иргэдийн ганцхан бидэнд баталсан хууль руу бид гар дүрж болохгүй гэдэг зармын байр суурьтай байгаа.
Үндсэн хуулийн 23-дугаар зүйл дээр УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байгаа. Энэ бол УИХ-ын гишүүний ажил үүргийн тодорхойлолт. Үүнд УИХ-ын гишүүн бол намын, удирдлагын элч мөн гэж бичээгүй байна. Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэснээс ямар нэгэн нам дагаж далдаганана гэж бичээгүй. Өнөөдөр нийт ард иргэд, бараг 100% уг ярьж байгаа юмны эсрэг байхад энэ зааланд орж ирээд чанга эсрэг юм яриад, чанга эсрэг кнопоо дарна гэдэг Үндсэн хуулийн 23-дугаар зүйлийг бид зөрчиж байна. Миний хувьд хуулиа л дагадаг байх даа. Хэрэв хойшид УИХ энэ удаагийх шигээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж иймэрхүү жишиг, дэг тогтчихвол Үндсэн хууль нийгмийн гэрээ гэсэн сонгомол утгаа алдана.