2023.06.08
Улстөр
С.Чинзориг: Нам зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг хийх үү
Монгол Улсын Их хурлын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь тухайн нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг эрхлүүлэн явуулна гэж. Намын сонгууль эрхэлсэн байгууллага чинь зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчийн сурталчилгааг явуулах юм уу? Нам чинь намынхаа сонгуулийн сурталчилгааг явуулна шүү дээ. Энэ ямар ялгаатай вэ?
Нам чинь намынхаа сонгуулийн сурталчилгааны асуудлыг эрхэлж явуулна. Хоёрдугаарт нэр дэвшигчийнхээ мэдээг гаргадаг. Ядаж л намын дарга нь дэмжээрэй гэж үг хэлдэг шүү дээ. Үүнтэй зөрчилдөх үү. Гайхаад байх юм. Үгүй бол ойлголт, мэдээлэл буруу байна уу? Үүнийг тодруулж өгөөч.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29