2023.06.08

С.Ганбаатар: МСҮТ-ийн төгсөгчдийг ажлаар хангасан шалгуур үзүүлэлт тендерийн процесст орсон уу

УИХ-ын чуулганы /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Уг нь бол олон улсын сонгодог ойлголтоор үнэ, чанарын тухай ярьж байгаа боловч төрийн болон орон нутгийн өмчөөр гээд яриад эхлэхээр ажлын байрны тухай ярьж байна. Хамгийн чанартай, сайн боломжийн үнэ өгнө гэвэл олигархи монополь компаниудад юм өгнө гэсэн санаа. Шинэ хөл дээрээ босох гэж байгаа компаниудыг дэмжих, тухайн орон нутагт ажлын байр бий болгох гэсэн утга санаа хамгийн гол байдаг. ҮХНӨ гэж явсаар байгаад сүүлийн хурлуудад анхаарал тавьж чадсангүй.

Тендер шалгаруулах биелүүлэх дээр орон нутагт ажиллаж байгаа ажиллах хүч, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлаар хангасан шалгуур үзүүлэлт тендерийн процессдоо хэр туссан бэ? Тухайн орон нутагт мэргэжил сургалт үйлвэрүүдийн төрийн мөнгөөр төгсгөж байгаа шүү дээ. Төгсөгчдийг ажилд авсан уу үгүй юу гэдэг шалгаруулалт орж байгаа юу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ