2023.06.09
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Орон нутгуудад төсвийн татаасны хэмжээ яагаад харилцан адилгүй байна

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Монголбанк, Засгийн газрын хамтын хариуцлагаар төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой доод түвшинд хадгална гэдэг хариуцлагаа монголын засгийн газар, эрх баригчид, Монгол банк хариуцлагаа үүрч чадаагүйгээс болж хүмүүсийн халаасанд байгаа цалин тэтгэвэр, халаасанд байхдаа 40-50 хувь нь хулгайлагдсан. Өнөөдөр халаасанд нь өгдөг тэтгэврийн 500-600 мянган төгрөгөөс 200 мянган төгрөг алга болчихсон, уучлаарай гээд 50 мянган төгрөг өгөх гэж байгаа асуудал. Төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой доод түвшинд барих үүргээ бид биелүүлж чадаагүй. УИХ үүнд хамаатай. Инфляц 16,2 хувьд хүрсэн, өнгөрсөн жил Монголбанк 8 хувь гэж байсан. Нэг дахин нэмэгдсэн, жирийн ажилчин, инженерийн буруу биш. Үүний 40,1 нь хүнсэнд нөлөөлсөн, доллар 2020 оны 09 сард 1 сая төгрөг 290 доллартой тэнцэж байсан.

Одоо нэг сая 500 мянга даваад явчихлаа. 123 долларын зөрүү байгаа, төгрөг худалдан авах чадвар унасан. ҮХНӨ-тэй холбоотой иргэдтэй уулзаж, цалин, тэтгэврийн тухай ярилаа. Амжиргааны өртөгтэй уялдуулж цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлж нэмдэг тогтолцоо хэзээ орж ирэх вэ. Цалин, хүүхдийн мөнгө, тэтгэвэр гурав дээр л 1,8 ихнаяд нэмэгдэл явж байна. Хамгийн гол нь төсөвт цалин. Аймгуудад төсвийн татаас өөр өөр байна. Энэ нь төрийн албан хаагчид нөлөөлж байгаа учраас олон сумтай аймгуудад илүү нэмэгдэх байх. Гэтэл өөр өөр улстөржсөн зүйл харагдаж байна. Хамгийн их нэмэгдсэн нь Завхан аймаг 5 тэрбум, хамгийн бага нь Говьсүмбэр 200 сая гэх мэт өөр өөр байгаагийн шалтгаан нь юу вэ? ОНХС дээр мөн харилцан адилгүй байна, яагаад? Инфляц нэмэгдэнэ, үүнд зохицуулалт хийх хэрэгтэй.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ