НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ
2023.06.13
Барилга, Хот байгуулалт

Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ

Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн.

Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Энэ замыг цааш “Hermes” төв хүртэл үргэлжлүүлэх юм.

Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байгаа бөгөөд замын трасст өртсөн “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ