МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймаг БНСУ-ын Бусан хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2023.06.13
Орон нутгийн хөгжил

Булган аймаг БНСУ-ын Бусан хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНСУ-ын Бусан хот дахь өргөмжит консул Ким Ин Тэ-г хүлээн авч уулзаж, дараах ажлыг хамтарч хийхээр боллоо.

  • "Шинэ хөдөө" төслийг өргөжүүлэн Булган аймгийн ЖДҮ эрхлэгчид, малчид, тариаланч, ногоочдыг Бусан хотод туршлага судлуулах,
  • Булган аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг Солонгос улсад дадлагажуулах
  • Бусан хотын эмч нарын бүрэлдэхүүн Булган аймагт ажиллаж, үзлэг оношлогоо хийх
  • Соёлын салбарын уран бүтээлчид, тамирчдыг эвентүүдэд урьж оролцуулах
  • Хөдөө аж ахуй, байгаль орчины чиглэлд хамтран ажиллах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар боллоо

Хоёр орны найрамдалт харилцаа улам батжиж, Булган аймгийн олон залуус өндөр хөгжилтэй орны туршлага, ур чадвараас суралцан, төрөлх нутагтаа хөгжлийг авч ирэх боломж нээгдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ