2023.06.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Г.Мөнхцэцэг: 2024 онд зохион байгуулагдах Олимпын бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Спортын салбарт газрын маргаантай олон барилга, байгууламж байна. Спортын төв ордноос эхлээд Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн бааз зэргээр газрын маргаантай барилга байгууламж олон байсан. Ажлын хэсэг, байнгын хороо очиж ажилласан. Газрын маргаантай асуудлуудын хэдэн хувь нь шийдэгдээд байгаа вэ? Спортын төв ордны газрын маргаан ямар байдлаар шийдэгдэхээр явж байна вэ? Шигшээ багийн бэлтгэлийн төвийн газрын маргаан эцэслэгдсэн гэж сонссон. Энэ ямар байдалтай байгаа вэ?
2023 онд хоёр дүүрэг, 15 сумын спорт цогцолборын заалыг ашиглалтад оруулна гэсэн. Хаана барьж буй барилгууд байгааг тодруулна уу? Гүйцэтгэлээрээ хийгдээд ашиглалтад орсон газар хаана байна.
"Буянт-Ухаа" спорт цогцолбор наймдугаар сард багтааж ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна гэжээ. Барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ? Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд гадаадын хамтрагч байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулах ажил хийгдэж байгаа гэж байна. Энэ хаана хийгдэж байгаа вэ?
2023 оны хөрөнгө оруулалтаар нийт санхүүжих дүн нь 48,8 тэрбум төгрөг гэж оруулж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 11,6 тэрбум төгрөг байгаа аж. Яагаад дутсан зүйл бий болчихов оо.
Түүний асуултад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хариуллаа.