МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо 1.8 км шинэ авто замтай боллоо
2023.06.14
Зам, Тээвэр

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо 1.8 км шинэ авто замтай боллоо

Нийслэлийн захын дүүргийн орчны тохижилт болон аюулгүй байдлыг сайжруулах ажлыг шат дараатай хийсээр буй.

Энэ ажлын нэг болох СХД-ийн 32-р хороо буюу 22-ын товчооны төв замаас Мал бордохын хэсгийн автобусны эцсийн буудал хүртэлх 1.8 км урт авто замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулаад байна.

Уг авто зам нь 6 метр өргөн, 2 эгнээ, 2 талдаа явган хүний зам, дугуйн замаас бүрдэнэ.

Энэхүү бүтээн байгууулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр эхлүүлж ийнхүү ашиглалтад орууллаа.

Иргэдийн амьдарч буй орчны тохижилтод анхаарч, аюулгүй байдлыг хангах хүрээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нар шат шатанд иргэдийн санал, хүсэлтийг уламжилж ажилласнаар Сонгинохайрхан дүүрэгт 70 гаруй км зам тавиулж, дүүргийн шороон замыг хатуу хучилттай болгох ажил сайжирсаар байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ