
2023.06.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
С.Одонтуяа: Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоох хэрэгтэй
Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр авагч байна.
- 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн,
- 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасаж байна.
- Тэтгэвэр бол халамж биш. Залуу нас хөдөлмөр зүтгэлээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулан ажиллаж байхдаа цалингаасаа төлсөн татвар юм.
- Иймд ахмад буурлууддаа болон ирээдүйд тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах хуулийн төслийг батлуулахын төлөө ажиллаж өнөөдөр иргэдтэйгээ АН-ын гишүүд талбай дээр жагсаж байна.
2018 онд тэтгэврийг 7 жилийн дунджаар тогтоодог болгож өөрчилснөөс хойш нийт 40-өөд мянган иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. 5 жилийг 7 жил болгож өөрчлөхөд маш их хохирсон хүмүүс бол ЭМЭГТЭЙЧҮҮД байна. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлнэ, хүүхдээ өсгөнө, гэрийнх нь хэн нэгэн өвдөхөд эмэгтэйчүүд л ажлаасаа гарч асарч хамгаалдаг. Эмэгтэйчүүд бидэнд 7 байтугай 5 жил тасралтгүй нийгмийн даатгал төлөх боломж маш хүнд байдаг.
ШИНЭ МЭДЭЭ

Азийн соёлын төвтэй хамтран ажиллана
2023.11.24

УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө
2023.11.15