МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говьсүмбэр аймаг төрийн үйлчилгээний “Хурдан” төвтэй боллоо
2023.06.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Говьсүмбэр аймаг төрийн үйлчилгээний “Хурдан” төвтэй боллоо

Говьсүмбэр аймаг нь 4 аймгийн 7 сумыг холбосон дэд бүтэцтэйгээрээ  давуу талтай.

Энэ утгаараа “Хурдан” цэг хүрч байгаа 15 дахь аймаг болж байгаа юм. Тус аймагт "Хурдан"  5 цэгээр 35 байгууллагын 440 гаруй лавлагаа, мэдээллийг хүргэж байна. Энэ ондоо багтаж, 56 байгууллагын 785 мэдээлэл, лавлагаа үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бий болгох юм.

Хурдан төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг оролцож, үг хэллээ.  
Цаашдаа 503 ХУРДАН цэг аймаг, сум дүүргүүдэд цахим төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэнэ.

ШИНЭ МЭДЭЭ