2023.06.29
Улстөр
С.Ганбаатар: Намын тэнэглэлүүдийг зогсоосон нарийвчилсан механизм хуульд орсон уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Уг хуульд давуу талтай олон зүйл бий. Миний бие ажлын хэсэгт байгаа. Гэхдээ Нийгмийн даатгалын багц хууль яригдаад сүүлийн хурлуудад орж амжсангүй. Европт төр шашин хамт байсан учраас загалмайтны аян дайн гээд хэдэн зуун жил дайн болсон. Их цус урссан. Их том дайн болсон. Ингээд төр шашныг салгасан. Дайн өргөс авсан юм шиг алга болсон.
Одоо Монголд нам, мөнгө, тендер хамт учраас цус урсгасан дайнтай адил аймшигтай зүйлүүд байна. Хэн нь ч бай төрийн эрхэнд гараад төрийн бүх ресурсаар намаа, дэмжигчдээ угждаг аймшигтай зүйл зогсох уу?
Нам гарч ирээд төрийн өмчийн компаниуд дээр намд идэвхтэй явсан хүмүүсийг, төрийн өмчийн компанийн захирлуудыг бус туршлагатай салбарын хүмүүсийг тавьдаг байх зохицуулалт байна уу? Нам мөнгө олох, мөнгөжих хэрэгсэл бус үзэл бодол, мөрийн хөтөлбөрөөрөө нэгдэж ард түмнээ аврах нэгдэл юм. Гок-д бараа бүтээгдэхүүн шахдаг грүппүүдийн нэгдэл биш.
Намын дарга нь эзэн болж 30 жил явж ирлээ. Угтаа намын өмчлөгч, эзэд нь намын гишүүд байх ёстой. Гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулдаг, шийдвэр гаргадаг, үүний дагуу томилгоо хийдэг, хариуцлагаа тооцдог, тайлан авдаг нарийвчилсан механизмууд орсон уу?
Жижиг намууд кармаандаа тамгатай, өөрийгөө зээн гээд бодчихсон хувийн компани шиг юмнууд явдаг. Том намууд ч ялгаагүй. Дарга гэдэг улсууд нь шийдвэрээ гаргадаг, хурал дээр очиж хэлбэржүүлдэг. Хурал нь жүжиг болчихсон. Эдгээр тэнэглэлүүдийг зогсоох ямар ямар механизм орсон бэ?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21