2023.06.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Мал, мах, амьтан, ургамалын экспортын хяналтыг сайжруулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцууллаа.