2023.07.06
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Бат-Эрдэнэ: Нүүрсний хулгайтай холбоотой асуудал замхраад өнгөрөх магадлалтай байна

УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэ түр хороо богино хугацаанд сайн ажилласан гэж харж байна. Холбогдох албан тушаалтнуудад 77 албан тоот илгээж, 45 албан тоот холбогдох материалуудыг бусад газраас хүлээн авч ажилласан дүнтэй байна. УИХ-аас хууль эрх зүйн хүрээнд түр хороо сайн ажилладаг. Хөгжлийн банктай холбоотой түр хороо бас сайн ажиллаж байсан. Гол нь шалгалтын явцад илэрсэн зөрчил шийдэгдэхгүй гэмт хэрэгтэн нь ял завшаад сугараад үлддэг. Нүүрстэй холбоотой асуудал бас ингээд үлдэх шинжтэй байна. Г.Ганболд гишүүний ахалсан түр хороо үүргээ гүйцэтгэж чадсан. Хөгжлийн банкны асуудлыг харахад шүүх дээр очоод хэрэг замхардаг, эрх мэдэл, эд хөрөнгө багатай хүмүүсийг цааш нь түлхээд нөгөө хэсэг бүлэг хүмүүс сугараад үлдэж байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ