АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ГИШҮҮН 5 ӨДРИЙН ДОТОР АРД ТҮМЭН, СОНГОГЧДООСОО УУЧЛАЛТ ГУЙНА
2024.02.21
Улстөр

АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ГИШҮҮН 5 ӨДРИЙН ДОТОР АРД ТҮМЭН, СОНГОГЧДООСОО УУЧЛАЛТ ГУЙНА

Монгол Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангарагаа сахин биелүүлэхэд “Ёс зүйн дүрэм” тусладаг. Тус ёс зүйн дүрэмд гишүүний бүрэн эрх, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага зэрэг гишүүний ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын талаар тусгажээ.

Энэ удаагийн парламентын бүтцэд “Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо” гэж байгуулсан бгөөд шинэчлэн баталсан ёс зүйн дүрмийн хүрээнд эрхлэх асуудлыг хариуцан ажиллаж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг тус тус зохицуулж буй.

Энэ дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэх сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна. Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн 5 өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэх юм.

Ёс зүйн дүрмийн шинэчлэлд УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор ёс зүйн шаардлагуудыг нарийвчлан тогтоосон. Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно. УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглосон.

Бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглосон юм.

 

ШИНЭ МЭДЭЭ