МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Gobi Paradise” Хүүхдийн парк ашиглалтад орлоо
2023.07.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Gobi Paradise” Хүүхдийн парк ашиглалтад орлоо

Сайншанд сумын наймдугаар баг төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн парк өнөөдөр ашиглалтад орлоо.

Хүүхдийн парк 30 метрийн өндөртэй, 20 кабинтай алсыг харагч, 24 хүүхдийн суудалтай далайн дээрэмчний завь, 24 хүүхдийн суудалтай морин тойруулга, 10 ширхэг мөргөлддөг машин, 24 хүүхдийн суудалтай агаарын эргэдэг гинжит тойруулга, 24 хүүхдийн суудалтай эргэдэг аяга 10 хүүхдийн суудалтай 5 ширхэг усны завь, 2500 м3 усны багтаамжтай хиймэл нуур, зургаан төрлийн нийтийн тоглоомын талбайтай, хоёр ширхэг тоглоомын элсний талбай бүхий орчин үеийн шийдэлтэй.

Ингэснээр говь нутгийн хүүхдүүд чөлөөт цаг, амралтын өдрүүдээ сонирхолтой, үр дүнтэй өнгөрөөх боломж бүрдсэн байна. Ташрамд дурдахад, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөр, “Нээлттэй Дорноговь”, “Хүүхэд хөгжил” зорилтот жил, нэрт соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд олон бүтээн байгуулалт өрнүүлж буйн нэг нь хүүхдийн парк гэж албаныхан онцлов.

ШИНЭ МЭДЭЭ