2023.08.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдлаа
Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Дагва, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунчимэг, Ж.Золзаяа нар биеэр оролцож, гишүүн Б.Даваадалай, Д.Ихбаяр, Б.Мягмар нар цахимаар оролцлоо.
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг хурлын эхэнд компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг танилцуулсан.
Хурлаар:
- Хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх “Смарт кар төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай
- Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх тусгай чиглэлийн шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд нэмэлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.
- “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажиллахад анхаарч байна.
ШИНЭ МЭДЭЭ
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа
2023.11.17
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа
2023.08.10