![“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдлаа](https://vip76.mn/media/news/original/2023/08/16/465f2add86b2cf6c5924f80fc92a2427.jpg)
2023.08.16
Барилга, Хот байгуулалт
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдлаа
Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Дагва, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунчимэг, Ж.Золзаяа нар биеэр оролцож, гишүүн Б.Даваадалай, Д.Ихбаяр, Б.Мягмар нар цахимаар оролцлоо.
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг хурлын эхэнд компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг танилцуулсан.
Хурлаар:
- Хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх “Смарт кар төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай
- Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх тусгай чиглэлийн шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд нэмэлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.
- “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажиллахад анхаарч байна.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2023/11/20/05dfa63fe667c10f6b8a8e96dd8f570a.jpg)
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа
2023.11.17
![](https://vip76.mn/media/news/106x106/2023/08/10/a9cd95fc0543fc931779194f43caa920.jpg)
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа
2023.08.10