НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдлаа
2023.08.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдлаа

Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Дагва, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунчимэг, Ж.Золзаяа нар биеэр оролцож, гишүүн Б.Даваадалай, Д.Ихбаяр, Б.Мягмар нар цахимаар оролцлоо.

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг хурлын эхэнд компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг танилцуулсан.

Хурлаар:

  • Хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх “Смарт кар төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай
  • Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх тусгай чиглэлийн шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд нэмэлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.
  • “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажиллахад анхаарч байна.

ШИНЭ МЭДЭЭ