Баянзүрх дүүргийн 344 айл өрхийн жижиг бизнес эрхлэх боломж бүрдлээ
2023.09.04
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргийн 344 айл өрхийн жижиг бизнес эрхлэх боломж бүрдлээ

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 44 хүлэмжүүд, гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжүүд, багаж хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө.

“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-ийг ХНХЯ, Азийн хөгжлийн банк хамтран судалгаан дээр үндэслэж өрхүүдийг сонгож Улаан загалмайн нийгэмлэг хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдон ажиллаж байна. Энэ хөтөлбөр нь орлого багатай, хамгийн эмзэг өрхийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, орлогийг нэмэгдүүлж амьжиргааг нь дэмжихэд чиглэсэн хөтөлбөр билээ. 

Өрхийн амжиргааг дэмжих хөрөнгө болон орлогыг нэмэгдүүлэх зорилготой Төгсөлтийн аргачлалд нийт 1400 хамгийн эмзэг өрхүүд хамрагдсан. Харин 3600 гаруй хамгийн эмзэг өрхийн хүүхдүүд тус аргачлалын хүрээнд орон нутгийн төрийн болон бусад түншлэгч байгууллагуудын хамтаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас ашиг шимийг хүртээд байна.

ШИНЭ МЭДЭЭ