Уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг боллоо
2023.11.09
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж бна. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт 10 гаруй орны элчин сайд, олон улсын байгууллагууд болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын гээд нийт 100 гаруй төлөөлөгч оролцож, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох болон биологийн олон янз байдал сэдвээр талууд байр сууриа илэрхийлэн оролцож байна.

Энэхүү хурал нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2023 оны 11 сарын 30-наас 12 сарын 12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн Талуудын 28 дугаар бага хурлын (СОР28) бэлтгэл болж хуралдаж байгаагаараа онцлогтой. Уулзалтаар Монгол улсаас нэгдэн орсон олон талт гэрээ болох Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал болон Цөлжилттэй тэмцэх асуудлуудыг зохицуулдаг РИО-ийн 3 конвенцуудын хэрэгжилтийг хангах Төрийн байгууллагууд, салбар хоорондын уялдааг хангах, шийдлүүдийг хэлэлцэх, хэрэгжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ирээдүйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна байгаль орчныг нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, тэдгээрийн менежментийг сайжруулах зэрэг асуудлаар талууд хэлэлцэж байна.

ШИНЭ МЭДЭЭ