МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Mongolian mining week 2023 арга хэмжээ удахгүй болно
2023.09.01
Уул уурхай, Ашигт малтмал

Mongolian mining week 2023 арга хэмжээ удахгүй болно

УУХҮ-ийн сайд салбарынхаа “Уул уурхайн 7 хоног” Mongolian mining week 2023 арга хэмжээний талаар Үндэсний телевизээр мэдээлэл өглөө.

2023.10.09-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, 2 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Арга хэмжээний гол ЗОРИЛГО нь:

  • эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон нийтийн оролцоог дэмжих;
  • салбарт баримталж буй бодлого чиглэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийг танилцуулж, хэлэлцэх;
  • геологи-хайгуул, уул уурхай, аж үйлдвэр, газрын тосны салбарт хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг танилцуулж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалт татахад чиглэх юм.

Эрдэс баялгийн салбарын Эрхэм оролцогч, сонирхогч, салбарын хөгжил дэвшлийн төлөө сэтгэлтэй хүн бүрийг идэвхитэй оролцож, санал бодлоо илэрхийлэхийг УРЬЖ байна.

ШИНЭ МЭДЭЭ