МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймагт энэ онд 2 дотуур байр, 2 цэцэрлэг баригдаж байна
2023.09.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Булган аймагт энэ онд 2 дотуур байр, 2 цэцэрлэг баригдаж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр сонгогдсон цагаасаа эхлэн Булган аймагтаа 5 сургууль, 6 цэцэрлэг, 4 спорт заал, 3 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Мөн энэ онд 2 дотуур байр, 2 цэцэрлэг баригдаж байна.

Энэ хичээлийн жилд "Шинэ хөдөө-Боловсрол" төслийн хүрээнд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн ЕБС-ийн 335 багшид зөөврийн компьютер олгох болно. Монгол хүүхэд бүхэн эрүүл саруул байж, инээд баяслаар дүүрэн, эрдэм номоор арвин байх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ