2023.09.08
Орон нутгийн хөгжил
Төсөлд хамрагдсан иргэдэд тоног төхөөрөмж багаж хэрэгсэл гардууллаа
Эмзэг бүлгийн өрхийн бие даан амьдрах чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр Нийгмийн Хамгаалалын Яам, Азийн Хөгжлийн банкаас хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл-2”-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа “Төслийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэдэд тоног төхөөрөмж багаж хэрэгсэл гардууллаа.
Төслийн хүрээнд энэ оны 8-р сарын 30-ны өдөр СОНГИНОХАЙРХАН дүүрэгт “Хүлэмжийн хүнсний ногоо тариалах” багц тоног төхөөрөмжийг 68 өрхөд хүлээлгэн өгсөн.
Өнөөдөр “Хоол үйлдвэрлэл” сонгосон 124 өрхөд хэрэгцээт тоног төхөөрөмжийг өгснөөр тэдгээр өрх өөрсдийн бизнесээ эхлүүлэх өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нь бүрэн эрхийн хугацаандаа дүүргийнхээ иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих үүднээс “СОНГИНОХАЙХАН” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх инкубаци төв”, “Сонгинохайрхан дүүргийн эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Сонгинохархан дүүргийн эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-тэй хамтран тэднийг дэмжин ажиллаж байна.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/, СХД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, СХД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хороодын засаг дарга уг ажилд хамтран оролцож байна.