2023.09.13
Эрүүл мэнд
Судлаач И.Цэрэнхүү "Цайны цагаар" нэртэй шинэ төсөл эхлүүллээ
Тэрээр энэ талаарх мэдээллээ иргэддээ хүргэж байна.
Австрид ирээд "Цайны цагаар" гэсэн шинэ төсөл эхлүүлж, НТУ-таа гурван удаа хийчихлээ. НТУ-ыг яагаад хийж байна вэ гэхээр аутоиммуны өвчнийг илаарьшуулахад дотоод итгэл, үнэмшил дээр тулгуурлаж явдаг. Итгэл, үнэмшилгүйгээр өвчин эдгэрэхэд хэцүү. Эрхтний өвчлөлөөс өөр, заавал системээр эмчилж байж үр дүн гардаг юм. Ийм учраас иргэдтэй нүүр тулсан уулзалт хийгээд өөрийн амаар хүмүүст өвчнийн тайлбарлахаар хүмүүсийн итгэл үнэмшил нэмэгддэг. Хүмүүс үр дүнгээ сайн хуваалцаж байгаа учраас ач холбогдол өгч байна.
Авсрид өглөөний цайны цаг нь Монголын өдрийн цайны цаг буюц 13-14 цагт таараад байгаа учраас энэ нэг цагт НТУ хийж "ЦАЙНЫ ЦАГААР” гэсэн жижиг төслийг гурван удаа хийж туршлаа, амжилттай боллоо. Энэ уулзалтад яаралтай эмчилгээ авахыг хүссэн хүмүүс их хандлаа, аутизмтай хүүхдүүд маш их ирлээ, энэ бол түгшүүр. Жирэмсэн байхад олддог ийм өвчин. Нэн хөнгөн, хөнгөн, хүнд, нэн хүнд гээд 4 төрөл байдаг. Тан хүртээд хэлд орж байгаа хүүхдүүд байна. Дараагийн бүлэг асуудал арьсны асуудал залуужаад байна. Диадизтай хүүхдийг эмчлэхгүй удахаар хайрс болоод хүндэрч байна. Дараагийнх нь цусанд бүлэн үүсээд байна. Хурхирдаг хүн дээр бүлэн үүсэж тасалдуулаад байгаа юм. Дархлаа сул, маш их ачаалалтай хүн илүү өртөөд байна.
Манай улс өндөр хөгжилтэй улс орнуудаас тодорхой хоцрогдолтой явж байна, гэхдээ хувьсгал хийхээр зүйл бишээ гэдгийг сая эх орондоо очоод анзаарлаа. Хүмүүс эмчилгээгүй өвчнөөс залхчихсан байна. Хүмүүс эмнэлэг явахаас айж байна, элдэв шинжилгээнд маш их үнэтэй ордог, тэгээд эмчилгээ хийлгэхдээ мөнгөгүй болдог. Гэтэл Европын улс орнуудад шинжилгээ үнэгүй байдаг. Юмны үнэ өсөөд, амьдрал хүнд болчихсон байна. Онош тогтоохгүй тест хийгээд 1 сая 500 мянгыг иргэдийн халааснаас аваад байж болохгүй ээ. Миний хувьд энэ цагаан сарын өмнө Чингэлтэй дүүрэгт очиж гэр хорооллын иргэдтэй НТУ хийхээр төлөвлөж байна. Юмны үнэ галзуурсан байна, ийм үнэтэй улс орон байхгүй. Үнийн бодлогыг төр хийх ёстой. Монгол Улсын Засгийн газар үүн дээр анхаарах ёстой. Цаашдаа НТУ хийгээд явна. Өдөрт 50-60 хүнтэй онлайн уулзалт хийхээр төлөвлөөд, ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Бөөрний хордлого гэж юу вэ?
2023.12.12
И.Цэрэнхүү судлаач сонсгол мэдээгээ хүргэлээ
2023.11.17
Тэнэмэл нерв гэж ямар өвчин бэ?
2023.11.16
И.Цэрэнхүү: Целиак бол харшлын нэг төрөл
2023.11.07
Эритема гэж ямар өвчин бэ?
2023.10.10