МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.09.14
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Д.Өнөрболор гишүүний санаачилсан "Хүлэмж" төсөл амжилттай хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачлан, хэрэгжүүлж буй "Хүлэмж" төслийн ажил амжилттай үргэлжилж байна.

Ковид19 цар тахлын хөл хорионы үед Д.Өнөрболор гишүүн Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийг түшиглэн “Хашаанаасаа 50 саяыг” гэсэн уриатай хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байсан. Уг туршлага дээрээ үндэслэн өмнөхөөсөө өргөн хүрээтэй, хүртээмжтэй төсөл хэрэгжүүлэхаээр шийдэж, төлөвлөөд Сэлэнгэ аймгийн 5 суманд "Хүлэмж" төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Засгийн газрын бодлого чиглэлийн дагуу иргэдийнхээ амьжиргааг дэмжих “Хүлэмжийн төсөл-40” хэмээх уг төслийг хэрэгжүүлэхэд Сэлэнгэчүүд маш идэвхтэй оролцож байгаа юм. 

Нэг дор 20 орчим төрлийн нарийн ногоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарьж ургуулж, Сэлэнгийн найдвартай брэнд бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах бүтээн байгуулалтууд босч байна.

Монгол Улс хүнсний ногооны нийт хэрэглээний 40 гаруй хувийг импортоор авдаг. Энэ бүтээн байгуулалтын үр дүнд хүнсний ногоог дотоодоосоо хангах, улмаар экспортод гаргахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

ШИНЭ МЭДЭЭ