МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ОЁДОЛ, ЭСГҮҮРИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ 263 ӨРХӨД ОЁДЛЫН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ӨГЛӨӨ
2023.09.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ОЁДОЛ, ЭСГҮҮРИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ 263 ӨРХӨД ОЁДЛЫН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ӨГЛӨӨ

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа СХД-ийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилгоор оёдол эсгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 263 өрхөд оёдлын машин, тоног төхөөрөмж өглөө. 

Эмзэг бүлгийн өрхийн иргэдийн бие даан амьдрах чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Азийн Хөгжлийн банкаас хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл-2”-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа “Төслийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т санамсаргүй түүврийн аргаар иргэдийг сонгон хамруулсан юм.

Б.Жаргалмаа гишүүн бүрэн эрхийн хугацаандаа дүүргийнхээ иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих үүднээс “СОНГИНОХАЙРХАН” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх инкубаци төв”, “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-тэй хамтран тэднийг дэмжин ажиллаж байна.

Дээрх тоног төхөөрөмжийг иргэдэд өгөхөд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/, СХД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, СХД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хороодын засаг дарга нар хамтран ажилласан байна. 

ШИНЭ МЭДЭЭ