
2023.09.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Намрын ургац хураалтын ажлуудтай танилцлаа
Төв аймгийн хойд бүсийн газар тариалангийн сумдад ажиллах ажлаа үргэлжлүүлэн "Жаргалант харвест" ХХК-ийн гурвалжин будааны тариалалт, "Зэндмэнь буудай" ХХК, "Хөх баян булаг" ХХК-ийн ургац хураалтын ажлуудтай танилцлаа.
Намрын ургац хураалтын үеэр тариаланчдад гол тулгамддаг асуудал болох ажиллах хүчний асуудлыг дотоодын хүнсний хангамжийн нэмэгдүүлэх ажлын хүрээнд ЗХЖШ-тай хамтран шийдвэрлэж байна. Мөн зарим аж ахуйн нэгжүүд их, дээд сургуультай хамтран оюутан, залуусыг ажиллуулж байгаатай танилцлаа.
Мөн суманд ажиллах үеэр "Жаргалант шим газар" ХХК-иас барьж байгаа 2000 тн багтаамжтай зоорийн ажилтай танилцаж, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай дэмжлэгийг судлан шийдвэрлэхээр боллоо.
Энэ онд Жаргалант сум үр тариа 8236 га-с 13816.48 тн, үүнээс улаан буудай 7144 га-с 12287.68 тн, малын тэжээл 2975 га-с 14280 тн, тосны ургамал 3943 га-с 2760.1 тн, төмс 8938 га-с 62566 тн, хүнсний ногоо 862.5 га-с 6900 тн хураан авахаар ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
