МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэрлэн лаборатори сургууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ын одонгоор шагнагдлаа
2023.09.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хэрлэн лаборатори сургууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ын одонгоор шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийг төрийн дээд “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагналаа.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд хэнтийн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн зүгээс ууган сургуульдаа Цахим танхим тохижуулахаар боллоо. 


Хэрлэн нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн баярын хурлаар УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болох Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарыгаа төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, тус сургуульд орчин үеийн дэвшилтэт цахим танхим тохижуулан өгөхөөр болж батламж гардууллаа.


Мөн аймгийн удирдлагуудын хамт төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнагдсан багш, ажилтнуудад шагналыг нь гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ