МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллав
2023.09.20
Орон нутгийн хөгжил

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллав

Монгол Улсын Засгийн газраас баримталж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Засгийн газрын гишүүд, салбарын яамдын удирдлагууд Төв аймагт ажиллаж байна.

Төв аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Зуунмод хотын 640 суудалтай спортын төрөлжсөн сургууль, Монголын үндэсний археологи, угсаатны музей, лаборатори болон БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн шугамаар хийгдэж байгаа 30 мегаватын Дулааны станцын барилгын ажлын явцтай танилцан, тулгамдсан асуудлыг сонсож, шаардлагатай арга хэмжээг авахаар боллоо.

УИХ-ын гишүүн Н.Энхболд болон аймгийн удирдлагуудын хамт аймгийн хэмжээнд барилгын ажил удаашралтай байгаа сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, дэд бүтэц, автозамын барилгын ажлын талаар мэдээлэл өгч, шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар санал солилцов.

ШИНЭ МЭДЭЭ