МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЭНТИЙ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНД УАЗ-ПУРГОН АВТО МАШИН ОЛГОХООР БОЛЛОО
2023.09.20
Орон нутгийн хөгжил

ХЭНТИЙ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНД УАЗ-ПУРГОН АВТО МАШИН ОЛГОХООР БОЛЛОО

Хэнтий аймгийн Улаан загалмайн хорооны ивээн тэтгэгч онцгой гишүүдийн XII дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 18-ны өдрөөс эхлэн Дадал суманд үргэлжилж байна.

12 сумын 120 шахам идэвхтэн гишүүдээ цуглуулсан тус уулзалт Дадал сумын ЗДТГ, ЕБС-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.
Тус уулзалтад оролцож Байгалийн давагдашгүй хүчин зүйлс, цас зуд, гал түймэр, үерийн аюул, халдварт өвчин, цар тахал гээд бүхий л үед аймгийн Улаан загалмайн хороо, тэдний идэвхтэн гишүүд сайн дураараа үлэмж тусламж үзүүлж ирснийг тэмдэглэн хэлж, Хан Хэнтийчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн Хэнтий аймгийн хүн зоны эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө сайн дураар ажиллаж ирсэн Улаан загалмайн хорооны хүмүүнлэгийн үйлс, хүчин зүтгэл, хувь нэмэрийг үнэлж тэдний хүсэлтийн дагуу УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн зүгээс УАЗ-Пургон авто машин олгож буйгаа дуулгаж батламжийг нь гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ