МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Дадал сумын "Намрын баяр"-т оролцлоо
2023.09.22
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Дадал сумын "Намрын баяр"-т оролцлоо

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат сонгогдсон тойрог болох Хэнтий аймгийн Дадал суманд ажиллалаа. Тэрээр Дадал сумын Намрын баярт оролцож шинэ ургацын дээжээс амсахын зэрэгцээ сайчууддаа орон нутгийн удирдлагуудын хамт салбарын шагнал гардууллаа.

Дадал сум улс орон даяар алдартай, исгэгчгүй өөрөөр нь хөөлгөж барьдаг буриад талх, иргэдийн үйлдвэрлэсэн цөцгий зөөхий, өрөм, монос, гүзээлзгэнэ, нохойн хошуу, долоогоно, үхрийн нүд, хад, нэрс, өрөл зэрэг жимс жимсгэнэ, эмийн ургамлаар баялаг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай юм.

Мөн Буриад түмний уламжлалт гар урлал, мал аж ахуй, соёлын өвийг өвлөн хөгжүүлж байна. Морин тэрэг, модон тэвшээ амьдрал ахуйдаа хэрэглэж, бэлэг дурсгалын зүйл болгон модон болон үндсэн аяга, шанага, халбага, таваг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг.

Энэ удаагийн намрын баярыг аймгийн Улаан загалмайн хорооны идэвхтэн гишүүд шимтэн сонирхож явна.

ШИНЭ МЭДЭЭ