МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

20К клубынхан Хэнтий аймагт зочиллоо
2023.09.26
Орон нутгийн хөгжил

20К клубынхан Хэнтий аймагт зочиллоо

Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хан Хэнтий уулын аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд, түүхэн газар нутгаа олон нийтэд сурталчлах, Эзэн Чингисийн өлгий нутгийн түүхэн жимээр аялах, газар нутгаа иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймагт “20К КЛУБ”-ийн хамт олныг урьсан байна. 

Тэрээр өнөөдөр өглөө Ардын жүжигчин Н.Сувд, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч судлаач Г.Бадамсамбуу тэргүүтэй 40 гаруй эрхмийг Хэнтий аймгийн удирдлагууд, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн хамт тосон авлаа.

20К Клуб нь гурван Хөдөлмөрийн баатар, 28 Гавъяаттай нийт 300 гаруй гишүүдтэй, нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн хамт олон билээ.

ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР 20К КЛУБ АЯЛАХААР ХӨДӨЛЛӨӨ

Цахим орчинд олон дагагчтай гишүүдээс бүрдсэн нийгэмд эерэг хандлага өгөх, цахим орчинд “зөв” хувь нэмэрээ оруулах зорилготой 20К клубийн хамт олон Хэнтий аймгийн шинэ музейтэй танилцаж, “Эх түүхийн жимээр” аялалд хөдөллөө.

Тодруулбал, “Эх түүхийн жимээр” уриан дор түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар 20К клубийн баг хамт олон Брэнд Трэнд аялалаа зохион байгуулна.

Монголын нууц товчоонд дурдагдсан түүхэн газрууд, түүхэн аялал жуулчлалын хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжлийн бодлого, Хэнтий аймгийн онцлог бүтээгдэхүүн, зон олных ахуй амьдралтай танилцах юм.

ШИНЭ МЭДЭЭ